|

АНУ-ын эдийн засаг уналтад орсон уу

АНУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн энэ жилийн хоёр дахь улиралд буюу дөрөвдүгээр сараас зургаадугаар сарын хооронд 0.9 хувиар буурсан байна. Харин эхний улиралд тус улсын ДНБ 1.6 хувиар буурсан билээ. Хоёр улирлын турш ДНБ-ий хэмжээ буурах нь эдийн засгийн уналтын албан бус тодорхойлолт юм.

Гэвч эдийн засгийн уналт үүссэн гэдгийг АНУ-ын Эдийн засгийн судалгааны үндэсний товчоо албан ёсоор зарлах ёстой билээ. Хэдийгээр эдийн засгийн уналтад орсон гэдгийг албан ёсоор зарлаагүй байгаа ч хоёр улирлын турш ДНБ буурсан нь таатай мэдээ биш. Харин Цагаан ордон ДНБ буурсан ч АНУ-ын эдийн засгийн зарим хэсэг хүчирхэг хэвээрээ байгаа гэж мэдэгдэл гаргасан байна. Мөн АНУ хадгаламж, зээлийн хүүг лхагва гарагт нэмсний дараа Холбооны нөөцийн банкны захирал Жером Пауэлл тус улсын эдийн засаг уналтад ороогүй гэж бодож байна хэмээжээ.

Эх сурвалж: Unilad

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments