Дорнодчууд Алтаргана наадмаас 11 медаль хүртжээ

Буриад түмний соёлын их наадам “Алтаргана” ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаарын Агын буриадын тойрогт 2022 оны 07 дугаар сарын 22-24-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. ОХУ, Монгол Улс, БНХАУ, Кыргызстан, Казакстан зэрэг улсуудад тархан суурьшсан буриад зон олон хуран цугларсан тус наадамд Дорнод аймгаас 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг амжилттай оролцоод иржээ.

Тэд их наадмын арга хэмжээний 11 төрөлд өрсөлдөж гранпри (1), алтан медаль( 6), мөнгөн медаль (2), хүрэл медаль, тусгай байрын шагнал тус бүр (1), нийт 11 шагнал хүртсэн байна.

 

Анх 1994 онд Хэнтий аймгийн Дадал суманд “Буриад дууны уралдаан” нэртэйгээр зохиогдож эхэлсэн “Алтаргана” наадам жилээс жилд оролцогчдын хүрээгээ тэлсээр байгаа аж. Хоёр жил тутамд зохион байгуулагдсаар ирсэн уг наадам 2024 онд Монгол Улсад зохион байгуулагдах юм байна.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments