|

Нэнси Пелосиг АНУ-ын байлдагч онгоцнууд хамгаалж ирвэл БНХАУ буудан унагаах эрхтэй

АНУ-ын Иргэдийн төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Тайвань улсад айлчлах
шийдвэр гаргасан нь БНХАУ болон АНУ хоёрын харилцаа хурцдах дахин нэг шалтгаан болжээ.

БНХАУ-ын засгийн газартай холбоо бүхий “Global Times” агентлагийн сэтгүүлч Ху Хижи “Хэрвээ АНУ-ын байлдагч онгоцнууд Пелосиг Тайван руу хүргэж ирвэл үүнийг эзлэн түрэмгийлсэн довтолгоо гэж үзнэ. Ардын чөлөөлөх арми анхааруулах гал нээж Пелосигийн онгоц болон байлдааны онгоцнуудыг салгах үйлдэл хийх бүрэн эрхтэй. Хэрвээ тэдгээр арга үр дүнгүй байвал буудаж унагаана” гэж хэлсэн байна. Мөн БНХАУ-ын Батлан хамгаалах яамны төлөөлөгч “АНУ Пелосиг Тайвань бүс рүү айлчлуулж болохгүй” гэсэн юм.

Эх сурвалж: Washington Examiner

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *