|

Хөвсгөл нуурыг хамгаалах байнгын ажлын хэсэг байгуулна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Засгийн газраас Хөвсгөл нуурыг хамгаалах ажлыг эрчимжүүлэхээр “Хөвсгөл нуурыг хамгаалах байнгын ажлын хэсэг”-ийг ирэх 7 хоногт байгуулахаар болжээ.

Ажлын хэсгийг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ ахлан ажиллах юм байна. Байнгын ажиллагаатай тус ажлын хэсэг нь “Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган”-аас гарсан зөвлөмжийг хэрэгжүүлж, Хөвсгөл нуурыг хамгаалах дөрвөн чиглэлээр нийт 26 ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Хөвсгөл нуурыг хамгаалах байнгын ажлын хэсгийн төлөөлөл сар бүр Хөвсгөл нууранд очиж ажлын хэрэгжилтийг хянаж, шалган ажиллах юм байна.

                                                                                                                                                                                 Эх сурвалж: БОАЖЯ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *