|

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш энэ сард Монгол Улсад айлчилна

2021 онд АНУ-ын Нью Йорк хотноо болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш Монгол Улсад ойрын хугацаанд айлчлах талаар ажиллана гэдгээ мэдэгдсэн.  Мөн тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд Монгол Улсад НҮБ дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн юм.

Эх сурвалжийн мэдээлснээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш энэ сард манай улсад айлчлан ирэх юм. Энэ жил Монгол Улс энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцсоны 20 жилийн ой тохионо. Ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх түүнийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцох үеэрээ урьсан тухай мэдээлж байсан билээ.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments