Гар аргаар алт олборлож байсан иргэн шороонд даруулж нас баржээ

Сэлэнгэ аймагт гар аргаар алт олборлож байсан иргэн шороонд даруулж нас баржээ.

Тодруулбал, тус аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн 16-ын Даваа гэдэг газарт бичил уурхайд гар аргаар алт олборлож байсан иргэн шороонд даруулж нас барсан тухай дуудлагыг сумын Цагдаагийн хэсгээс долдугаар сарын 28-ны өдрийн 19:35 цагт онцгой байдлын албаныхан хүлээн авсан байна.

Улмаар аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 26 км замыг туулан 22:15 цагт очиж ашиглаж байгаад орхигдсон дөрвөн метрийн гүн цооногт гар аргаар хууль бусаар алт олборлож байсан иргэн шороонд дарагдаж нас барсан байсныг 14 минут ажиллаж цогцсыг гарган Хүдэр сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн хэмээн Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээллээ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *