Яармагийн замыг өнөөдрөөс эхлэн хэсэгчилж хаана
Нийслэлийн Засаг дарга тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлах тухай А/723 дугаар захирамжийн дагуу дараах байршлуудад замын хөдөлгөөнийг хязгаарлаад байна.
Үүнд:
- Макс Моллын баруун талын уулзвараас Энэбишийн өргөн чөлөө буюу Ахуй үйлчилгээний уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг 2022 оны долдугаар сарын 30-ны өдрөөс өнөөдрийн /2022.08.01/ 06:00 хүртэл хэсэгчлэн хааж засвар, шинэчлэлтийн ажил хийж гүйцэтгэжээ.
- Яармагийн авто замын явган хүний нүхэн гарцын зам барилгын ажил өнөөдрөөс/2022.08.01/ энэ сарын 11-ний хооронд зүүнээс баруун чиглэлийн хөдөлгөөнд, наймдугаар сарын 11-нээс наймдугаар сарын 22-ны хооронд баруунаас зүүн тийш чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн зохион байгуулалтад тус тус өөрчлөлт оруулан явган хүний нүхэн гарц байгуулах ажил хийгдэж байна.