Жимсэнд яваад бусдаасаа төөрсөн эмэгтэйг эсэн мэнд олжээ

Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутаг дахь Дулаанхан ууланд долоодугаар сарын 29-ний 10 цагийн орчимд гурван том хүн, нэг хүүхэд жимс түүхээр гараад нэг хүн нь бусдаасаа төөрч, сураггүй болжээ. Энэ дуудлагыг 30-ны 17:10 цагт тус аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн алба хаагчид ар гэрийн хамтаар 17:37 цагт гарч, 50 км зам туулан 19:20 цагт очжээ.

Бусдаасаа төөрсөн Орхон аймгийн харьяат 40 настай, эмэгтэйг эрэн хайх ажиллагааг 19:20 цагаас эхлэн зохион байгуулж Хүрээтийн –Ам хэмээх газраас зүүн хойд зүгт 14 км-т Алантын-Ам гэдэг газарт айлын өвөлжөөнөөс 20:40 цагт эсэн мэнд олж, ар гэрийхэнд нь хүлээлгэн өгсөн байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *