|

“Худалдагч охин” кино “New York Asian Film Festival”- 2022 наадмын шилдэг кино шагналыг хүртлээ

Найруулагч Ж.Сэнгэдоржийн “Худалдагч охин” кино New York Asian Film Festival 2022 наадамд өрсөлдөөд шилдэг кино шагналыг хүртлээ.

Нью-Йоркийн Азийн кино сангаас жил бүр New York Asian Film Festival-ийг зохион байгуулдаг бөгөөд Ази, Америкийн кино урлагт гүүр болох зорилготой аж. Энэ онд 20 жилийн ойгоо тэмдэглэж буй тус наадам энэ сарын 15–28-нд Линкольн төвд зохион байгуулагдаж буй.

Эргэн сануулахад “Худалдагч охин” киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Б.Баярцэцэг Осакагийн олон улсын кино наадмаас шилдэг эмэгтэй дүрийн шагнал хүртсэн билээ.

 

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments