Коронавирусын эсрэг вакцинд 5-11 насныхныг сайн дураар хамруулна
Наймдугаар сарын 1-ний өдрөөс 5-11 насны хүүхдүүдийг коронавируст халдвар (КОВИД-19)-ын эсрэг вакцинд хамруулж эхэллээ.
Хүүхдүүдийг харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын нэгжээр дамжуулан эцэг, эх, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр сайн дурын үндсэн дээр дархлаажуулалтад хамруулна хэмээн ЭМЯ-наас мэдээллээ. 5-11 насны хүүхдүүдэд 2 тун вакцин тарих бөгөөд хоорондын хугацаа нь 1 сар байх юм байна.
Ташрамд дурдахад, цэцэрлэг, сургуульд хүүхдүүдийг хамруулахдаа КОВИД-19-ийн вакцинд хамрагдсан эсэхийг харгалзахгүй ажээ.