Канад улс дахь чихрийн үйлдвэр “Амталгааны ажилтан авна” гэжээ
Та зүгээр л чихэр идээд өөрийнхөө аж амьдралыг залгуулах хангалттай цалинтай ажилд орохыг хүсэж байна уу? Тэгвэл Канад улсад “Candy Funhouse” хэмээх компани чихрийн амталгааны ахлах ажилтан авна гэсэн зар тавьсан байна. Энэхүү ажилд орох нь маш энгийн бөгөөд ердөө л дараах шаардлагууд багтах аж. Тэдгээр шаардлагуудад “Та чихэр, шоколаданд дуртай юу? Та түүхий эдээр чихэр хийж, хэрэглэгчдийн хүртээл болоогүй байгаа бүтээгдэхүүнүүдийг амталж үзэхийг хүсэж байна уу? Хэрэв тийм бол танд энэ ажил гайхалтай тохирно. Нас заахгүй бөгөөд та 5 настай байсан ч болно” гэжээ.
“Candy Funhouse” нь Онтарио хотод байрладаг. Энэ ажилд томилогдвол нэг жилийн дотор 78,167.70 ам.долларыг авах боломжтой. Хийх ажил нь тус үйлдвэрийн 3500 гаруй бүтээгдэхүүний амтыг шалгах бөгөөд нэг өдөрт 113 төрлийн чихрийг идэх ёстой. “Candy Funhouse” компани “Ингэснээр та бидэнд алдаа дутагдлыг засаж залруулахад тусалж, бид бараа бүтээгдэхүүнийхээ амт чанарыг сайжруулах стратеги төлөвлөгөөгөө боловсруулж чадна” гэсэн байна.
Эх сурвалж: NPR
Б.БУЯНДОРЖ