Увс аймгийн зарим сумдад баяр наадам зохион байгуулахыг хоригложээ
Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэд өчигдөр буюу 08 дугаар сарын 01-нд “Баяр наадам, нийтийг хамарсан арга хэмжээг хориглох тухай” захирамж гаргажээ. Уг захирамжид мал амьтны гоц халдварт өвчин сумдад тархах эрсдэл өндөр байгаа тул сумдад тодорхойгүй хугацаагаар баяр наадам зохион байгуулахыг хориглож байна гэжээ.