Өрөнд орсон Амбер Херд гэрээ заржээ
Жүжигчин Амбер Херд Калифорни мужийн Юкка хөндийд байрлалтай гэрээ 1.05 сая ам.доллароор худалдсан байна. Тэрбээр тус гэрээ 2019 онд 570 мянган ам.доллароор худалдан авч байсан аж. 1.05 сая доллароор зарагдсан тэрхүү гэр 3 унтлагын өрөө, 3 ариун цэврийн өрөө бүхий 222 м2 талбайтай юм.
Өнгөрсөн зургаадугаар сард шүүх хурлаар Амбер Херд Жонни Деппийн нэр хүндэд халдсан гэж үзсэн тул 15 сая долларын нөхөн төлбөр төлөхийг Хердэд тушаасан билээ. Шүүгч нөхөн төлбөрийг 10.35 сая доллар болгон буулгасан. Мөн тус шүүх хурлын эцсийн шийдвэрээр Депп Хердийн нэр хүндэд халдсан гэж гарсан тул түүнд 2 сая доллар төлөх ёстой болсон. Иймд Херд Деппд 8.3 сая долларыг төлөх шаардлагатай.
Эх сурвалж: Unilad
Б.БУЯНДОРЖ
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?