Уналтад орсон Биткойны ханш долдугаар сард 17 хувиар нэмэгджээ

Өнгөрсөн долдугаар сар Биткойны хувьд сайн үр дүнтэй өнгөрчээ. Тус цахим мөнгөний ханш өнгөрсөн жилийн арван нэгдүгээр сараас уналтад орсон. Харин өнгөрсөн сард Биткойны ханш 17 хувиар өсжээ. Энэ нь өнгөрсөн аравдугаар сараас хойшхи хамгийн сайн үзүүлэлт юм. Мөн Эфериумийн ханш 57 хувиар өссөн нь 2021 оны нэгдүгээр сараас хойшхи хамгийн сайн үзүүлэлт аж.

Криптовалют арилждаг “INX” платформын гүйцэтгэх захирлын орлох Ита Авнери долдугаар сард биткойны өсөлтийг сайн мэдээ хэмээжээ. Тэрбээр “Энэ нь томоохон хөрөнгө оруулагчид биткойныг бусад хөрөнгөтэй ижил үзэж буйг илтгэж байна. Зах зээл чиглэлээ өөрчлөхөд томоохон хөрөнгө оруулагч компаниуд криптод хөрөнгө оруулна” гэсэн байна.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *