Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралджээ
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өчигдөр Төрийн ордонд хуралджээ. Хуралдаанаар гол ярьсан зүйл нь хөрш орнуудад үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор үүсэх, асуудал, геополитик давалгаан дунд хэрхэн улс орны аюулгүй байдал, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа авч үлдэх талаар нэлээд ноцтой зүйлүүдийг ярьжээ.
Улмаар ҮАБЗ-ийн хурлаас нууцын зэрэгтэй зөвлөмж гаргажээ. ҮАБЗ-ийн бүрэлдэхүүнд, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд багтдаг бөгөөд Ерөнхийлөгч тэргүүлдэг. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуульд: “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нь үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн нэгдмэл бодлого боловсруулах үйл ажиллагаа болон түүнийг хэрэгжүүлэх явдлыг уялдуулан зохицуулах, энэхүү зохицуулалт нь хэрхэн хангагдаж байгаад хяналт тавих, төрийн зөвлөлдөх байгууллага мөн” гэж заажээ.