БНХАУ “Галаар тоглосон хүн галд сөнөх болно” хэмээн АНУ-д анхааруулсан

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси мягмар гарагт (2022.08.02) Тайваньд газардсан билээ. Энэхүү айлчлалыг БНХАУ “Галаар тоглосон хүн галд сөнөх болно” мөн “маш аюултай үйлдэл” гэж анхааруулсан. Мөн БНХАУ-ын Гадаад хэргийн яам түүний айлчлал “Нэг Хятад” зарчим, улсынх нь тусгаар тогтнол, газар нутгийн халдашгүй байдлыг зөрчиж байна хэмээн мэдээлэл хийжээ.

Айчлалд дургүйцсэн БНХАУ-ын Ардын чөлөөлөх арми Тайванийн тэнгистэй ойролцоо цэргийн сургуулалт хийнэ гэдгээ мэдэгдсэн байна. Пелоси лхагва гарагийн өглөө Тайванийн Ерөнхийлөгч Цай Инвэньтэй уулзаж, зоог барьсны дараа нисэж аж. Тайванийн Ерөнхийлөгчийн тамгийн газар энэхүү уулзалт нь АНУ-Тайванийн харилцааг бататгана хэмээн найдаж байгаа гэдгээ илэрхийлжээ. Пелоси айлчлалынхаа талаар “АНУ Тайванийн ардчиллыг дэмжинэ гэдгээ харуулж буй хэрэг” хэмээсэн байна.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *