|

Б.Жавхлан: Монгол Улс дефолт зарлахгүй гэдгийг баттай хэлнэ

Ойрын өдрүүдэд Монгол улс дефолт зарлаж магадгүй талаар нилээн шуугиан дэгдэж үнэн худлаа олон мэдээлэл давхцаж байна. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан Eagle телевизд өгсөн ярилцлагадаа ийнхүү ярьжээ.

Тэрбээр, “Монгол Улс ойрын жилүүдэд дефолт зарлахгүй. Үүнийг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар, Сангийн сайдын зүгээс баттай хэлж байна. Өнөөдөр Монгол Улсын өр 33 тэрбум ам.доллар. Үүнээс Засгийн газрын өр 8.5 тэрбум ам.доллар. Энэ өр нэг жилийн дотор бий болоогүй. 1990 оноос хойш авсан бүр өр нийлээд ийм болж байгаа. Өрийн эрсдэлийг тооцвол хамгийн өндөр эрсдэлтэй үе нь 2016, 2017 оны үе байсан. Тэр үед өр ДБН-ий 280 хувьтай тэнцэж байсан. Олон улсын валютын сангийн хөтөлбөрт орсон. Машинаар бол журмын хашаанд орсон. Түүнээс хойш Засгийн газрын өрийн бүтэц сайжирч ирсэн. Үүнийг дагаад хувийн хэвшлүүдийн зээлийн бүтэц, чанар ч сайжирсан.

Засгийн газар энэ жил болон ирэх жил төлөх ёстой өрөө төлж чадахгүй хэмжээнд хүрээгүй. 2022 оны төсөвт “Чингис” бондын үлдэгдэл 136 сая ам.долларыг төлөхөөр тусгасан. Үүнийг ирэх арваннэгдүгээр сарын сүүлээр төлнө. Ингэснээр 2012 онд авсан “Чингис” бондын төлбөр дуусаж байгаа юм.

МөнИрэх жилийн тухайд Хөгжлийн банкны авсан “Самурай” бондын 30 тэрбум иенийн өр. Үүнийг 2023 оны арванхоёрдугаар сарын 25-нд төлнө. Мөн есдүгээр сарын 25-нд төлөх “Евро” бондын 500 сая ам.долларын өрийг төлөх ёстой. 30 тэрбум иенийн өрийг Хөгжлийн банк өөрөө бүрэн төлж барагдуулна. Санхүүгийн боломж нь бүрдсэн учраас итгэлтэй хэлж байгаа юм. Өнгөрсөн нэгдүгээр улиралд ийм итгэлтэй хэлэх боломжгүй байсан. Яагаа гэвэл, Хөгжлийн банкны бланс муу байсан. Хөгжлийн банкнаас гарсан зээлүүдийн эргэн төлөлтөд анхаарсны үр дүнд 500 гаруй тэрбум төгрөгийн зээл орж ирсэн. Оны эцэс гэхэд 800 тэрбумд хүрнэ. Ирэх онд төлөх “Самурай” бондын 30 тэрбум иен гэдэг одоогийн ханшаар тооцвол 720 тэрбум төгрөг. Тэгэхээр Монгол Улс дефолт зарлах нөхцөл үүсэхгүй гэсэн үг” гэжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *