ЭМГЭНЭЛ

ПҮРЭВИЙН ОТГОНБАЯР
(1961-2022)
Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын “Хэрэглэгчдэд үйлчлэх төв-6”-ын Дарга бидний чадварлаг удирдагчдын нэг Пүрэвийн Отгонбаяр нь 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдөр зуурдаар таалал төгсөж, гэр бүл, салбарын хамт олон бидэнд нөхөж баршгүй гарз тохиолоо.
П.Отгонбаяр нь 1961 онд Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн. 1979 онд Налайх хотод бүрэн дунд боловсрол эзэмшиж, хуучнаар ЗХУ-ын Бүгд Найрамдах Азербайжан улсын Баку хотын Эрчим Хүчний Дээд Сургуулийг цахилгааны инженер мэргэжлээр төгссөн. Талийгаач хөдөлмөрийн гараа 1983 оноос Улаанбаатар хотын ОСНАА-н 2-р конторт Цахилгаанчнаар эхэлж байжээ.
Талийгаачийн хүнлэг нөхөрсөг зан, зарчимч шударга байдал, хурц ухаан алсын хараа нь хамт ажиллагсад болон удирдлагад нь ажиллаж байсан олон зуун хүний сэтгэл зүрхэнд гэрэлт мөр үлдээн үүрд дурсагдах болно.
Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *