|

Хятад улс Тайваниас цитрусийн төрлийн жимсний импортыг зогсоолоо

Хятад улс Тайваниас цитрусийн төрлийн жимс, хоёр төрлийн загасны бүтээгдэхүүний импортыг наймдугаар сарын 3-наас эхлэн зогсоож байгааг тус улсын Гаалийн ерөнхий газар мэдэгдлээ.

Үүнээс өмнө Тайваньд элс нийлүүлэхээ зогсоож байгааг Хятадын Худалдааны яам мэдэгджээ. Түр хязгаарлалт хийх болсны шалтгааныг нэрлээгүй байгаа ч эдийн засгийн шинэ хориг арга хэмжээ нь АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелосигийн айлчлалтай холбоотой гэж хэвлэлүүд онцолж байна.

Шинжээчдийн хэлж байгаагаар, Н.Пелосигийн айлчлал өндөрлөсний дараа Тайвань арал хямралд автах эрсдэлтэй хэмээжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *