ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр тахиа, могой жилтнээ ЭЕРЭГ сайн

2022.08.04 / ПҮРЭВ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 7

ЗУНЫ АДАГ УЛААГЧИН ХОНЬ САРЫН ГУРВАН ХӨХ мэнгэтэй ШАРАГЧИН ҮХЭР ӨДӨР

  • Үс засуулвал: Хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ.
  • Наран ургах, шингэх: 05.32-20.24
  • Барилдлага: Хотол чуулган
  • Шүтэн барилдлага: Мунхрахуй
  • Суудал: Уул

Энэ өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, лус тахих, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Цөөрөм байгуулах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments