Таван ханатай гэр шатаж 70 настай иргэн амиа алджээ
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, “Зүүн-Алтан Өлгий”-ийд гэр шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр буюу наймдугаар сарын 3-ны өдрийн 09:11 цагт өгчээ.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ангийн 63 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан очиход иргэн М-ын 5 ханатай гэр, 3х5 метрийн амбаар шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан байна. Гал түймэрт К /70 настай, эрэгтэй/ өртөж нас баржээ.
Эх сурвалж: ОБЕГ