2021 онд таны мэдэх ёстой 10 ИНСТАГРАМ ТРЭНД
Дэлхий дахинаа нэг тэрбум идэвхтэй хэрэглэгчтэй Инстаграм платформын 2021 оны чиг хандлага ямар байгаа талаар мэдээллийг хүргэж байна. Эдгээр мэдээлэл нь танд инстаграм маркетингийн стратегиа өөрчлөх, төлөвлөхөд хэрэг болохуйц юм.
1. Инстаграм “Stories”
Инстаграм-н хамгийн эхний тренд бол “Инстаграм Story” тогтмол ашиглах явдал юм. Өнөөдөр “Story” нь уг платформын хамгийн алдартай нь төдийгүй Facebook толгой компанийн шилдэг бүтээгдэхүүнүүдийн нэгт зүй ёсоор ордог.
Story нь нөлөөлөгчдийн маркетингийн онцгой чухал хэсэг болсон бөгөөд арав гаруй брэндийн бараг найм (78%) нь Инстаграм Story брэндийн талаарх нөлөөлөгчдийн хувьд асар их нөлөө үзүүлсэн гэгддэг. (Tribe Dynamics, 2020).
Цаашид ч гэсэн “Storу” хэрэглээ улам бүр нэмэгдэх бөгөөд, судалгаагаар Инстаграм-д нөлөөлөгчдийн 63% нь өнгөрсөн жилээс илүү идэвхтэй ашиглаж эхэлсэн байна.
2. “Инстаграм Reels”-н хэрэглээ
Хэрэглэгчдэд богино, 15 секундийн видео бичлэг хийх, засварлах боломжийг олгодог “Инстаграм Reels” нь 2020 оны 8 дугаар сард нээлтээ хийсэн бөгөөд одоогоор 50 оронд худалдаалагдаж байна. (Influencer Marketing Hub, 2020)
3. Инстаграм live улам нэмэгдэнэ
Сүүлийн хэдэн сарын хугацаанд Инстаграм-н хамгийн хурдацтай өсөн нэмэгдэж буй чиг хандлагын нэг бол “Инстаграм Live” юм.
Коронавирусын тархалтыг хязгаарлахын тулд дэлхийн улс орнууд хөл хорионд ороход хүмүүс дижитал сувгуудаар дамжуулж нийгмийн харилцааг үргэлжлүүлж байсан. 2020 оны дөрөвдүгээр сард цар тахлын оргил үед “Инстаграм Live” хэрэглээ ганцхан сарын дотор 70 хувиар өссөн. (Business Insider, 2020).
4. Инстаграм – Онлайн дэлгүүрийн чиг хандлага
Одоогийн байдлаар онлайн дэлгүүр түгээмэл болж байгаагаас гадна түүнийг дагаад тэдний эрэлт хэрэгцээ ч нийгэмд их болжээ. Нэг талаар үйлчилүүлэгчдийн цаг зав, мөнгийг хэмнэдэг нь хамгийн том давуу тал юм.
Одоогийн байдлаар худалдан авагчдын 70 хувь нь Инстаграм-ийг бүтээгдэхүүн хайх зорилгоор ашигладаг (Facebook, 2019). Түүнчлэн сар бүр дэлгүүрийн бичлэгийн линк-р дамжих, “swipe up” хийж бүтээгдэхүүний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авдаг 130 сая хэрэглэгч байдаг.
5. Бусад сошиал сувгийн нөлөөлөл нэмэгдэнэ
Хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангахын тулд Инстаграм нь контентийг бий болгох шинэ боломжуудыг маш хурдан нэвтрүүлсэн.
Толгой компани болох Фэйсбүүк нь Giphy-ийг саяхан худалдаж авсан бөгөөд уг 2 платформыг хооронд нь нэгтгэж, Инстаграм хэрэглэгчдийн үүсгэж болох агуулгыг хязгаарлахгүй байх төлөвлөгөөний нэг хэсэг нь гэж судлаачид үзэж байгаа юм.
6. Тусгай эффект хийх боломж
Фэйсбүүк 2019 оны дундуур Spark AR буюу хэрэглэгчид тусгай эффектийг бий болгох боломжийг олгодог бодит платформыг олон нийтэд танилцуулснаас хойш дэлхий даяар нэг тэрбум гаруй хүн үүнийг ашигладаг болсон.
Энэ нь брэндүүд үйлчлүүлэгчдэдээ шинэ бүтээгдэхүүнээ танилцуулахын тулд ашиглаж болох платформ бөгөөд, үүнд гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниуд хэрэглэгчдэд нүүр будалтын янз бүрийн эффект, филтерүүдийг санал болгож, өөрийн нүүрэнд хэрхэн харагдахыг туршиж үзэх, мөн хэрэглэгчид янз бүрийн хувцас “өмсөж” үзэх зэрэг олон боломжуудыг AR Filters олгож байгаа юм.
7. Инстаграм карусель нэмэгдсээр
Инстаграм-ийн карусель бичлэгүүд 2017 оны эхээр нээгдсэнээс хойш хамгийн их нийтлэгдсэн постуудын нэг болж чадсан. Өнөөдөр ч гэсэн түүний өсөлт зогссонгүй үргэлжилсээр байгаа юм. Нээлтээ хийсний дараахан инстаграм дээрх бүх контентийн нэг хэсэг болох (3-4%) нь карусель хэлбэрээр нийтлэгдэж байжээ.
Улмаар гурван жилийн дараа 2020 оны 7 дугаар сар хүртэл урагшилж, энэ үзүүлэлт 19.4 хувь болж өссөн байна. (Marketing Charts, 2020). 2020 онд л гэхэд карусель контентын инстаграм дахь нийт бичлэгүүдийн эзлэх хувь сар сараар нэмэгдэж байгааг шинжээчид олж харсан байна. Хэрэв эдгээр тоон үзүүлэлт үргэлжлүүлэн явбал карусель бичлэгүүд нь 2021 оны Инстаграм-н шилдэг чиг хандлагын нэг болох нь дамжиггүй.
8. Инстаграм дахь нийгмийн нөлөөлөл
Инстаграмийн хамгийн сүүлийн үеийн онцлог шинж чанаруудын нэг бол 2020 оны 3 дугаар улиралд эхлүүлсэн хандив цуглуулах боломж юм. Үүний тусламжтайгаар хэрэглэгчид хувийн хандив цуглуулах үйл ажиллагаагаа эхлүүлэх эсвэл одоо байгаа компанит ажилд хувь нэмрээ оруулах боломжтой болжээ.
Энэхүү боломжийг коронавирусын цар тахлын улмаас эдийн засаг муудаж байгаатай холбогдуулан хүнд хэцүү байгаа бизнес эрхлэгчдэд туслах, дэмжлэг үзүүлэх зорилгоор нэвтрүүлсэн юм. 2020 оны эхний долоон сард зөвхөн Инстаграм, Facebook дээр COVID-19-т өртсөн хүмүүст зориулж 100 сая гаруй доллар цуглуулж чадсан байна. Шинжээчид эдийн засгийн уналтыг дор хаяж хэдэн улирал, цаашлаад 2021 он хүртэл үргэлжлэх болно гэж таамаглаж байгаа тул энэ нь олны анхаарлыг татаж, 2021 оноос Инстаграм-д тренд болно хэмээжээ.
9.IGTV хэрэглээ улам нэмэгдэнэ
Инстаграм урт хугацааны видео платформ дээрээ зар сурталчилгаа явуулахаар төлөвлөж байгаагаа зарласны дараа хэрэглээ нь улам хурдасна. Энэ нь контент бүтээгчид IGTV-д зориулж илүү урт видео бичлэг хийж эхлэх, зар сурталчилгааны боломжоос мөнгө олохыг хичээх, мөн брэндүүд мэдлэгээ дээшлүүлэхийн тулд өөрсдийгөө илүү их дайчлах боломжийг олгож байгаа юм. Судлаачдын мэдээлж буйгаар IGTV контент бүтээгчдийн зар сурталчилгааны орлого нь YouTubers-тэй ижил хувьтай байгаа нь Инстаграм-г боломжит өрсөлдөгч болгоход хүргэж болзошгүй хэмээн үзэж байгаа ажээ.
Эх сурвалж: https://www.socialmediatoday.com/