Реппер Mekh Zakhq буутай этгээдүүдэд дээрэмдүүлжээ
Реппер Mekh Zakhq буутай этгээдүүдэд дээрэмдүүлсэн талаараа өөрийн цахим хаягаараа дамжуулан мэдээлжээ.
Тэрээр АНУ-д ажиллаж амьдарч байгаа бөгөөд хоёр найзтайгаа нийлэн нэгнийдээ очиж, гадаа нь сууж байхад хэсэг залуус тэдэн дээр ирэн халааснаа буу гарган ирж танхайрчээ. Mekh Zakhq хэлэхдээ “Миний толгойнд шууд буу тулгасан нэг найзад маань бэлэн мөнгө байсан тулдаа амыг минь аварсан тэгээгүй бол буудаж ч магадгүй байдалтай байсан” гэв.