|

БНХАУ Тайванийн ойролцоо цэргийн сургуулилт хийж эхэллээ

БНХАУ Тайванийн зурвасын ойролцоо зургаан бүсэд цэргийн сургуулилт хийж эхэлснээ өнөөдөр (2022.08.04) мэдэгджээ. АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси БНХАУ-ын анхааруулгыг үл хайхран Тайваньд лхагва гарагт газардан, айлчлал хийсэн. Үүний хариуд БНХАУ АНУ-аас Бээжинд суудаг элчин сайдыг дуудаж Вашингтон хийсэн зүйлийнхээ шанг хүртэх болно гэж хэлсэн юм.

CCTV” агентлаг мэдээлснээр ням гараг хүртэл (2022.08.06) Тайванийн ойролцоох тэнгис болон агаарын орон зайд жинхэнэ сум ашиглан сургуулилт хийх аж. Тайванийн албан тушаалтнууд энэхүү цэргийн сургуулилтыг улсынх нь газар нутагт халдан, агаар болон тэнгисээр чөлөөтэй аялахад саад учруулж НҮБ-ын дүрмийг зөрчиж байна хэмээн шүүмжилжээ.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments