Есдүгээр сарын эхэн үед халдварын тархалтын оргил үе таарна
Хичээлийн шинэ жилийн бэлтгэл хангаж байгаатай холбоотойгоор ЭМЯ, ХӨСҮТ-ийн тандалтын багийн судалгаа, нөхцөл байдлын үнэлгээтэй танилцсан байна.
Энэ сарын сүүлч, есдүгээр сарын эхэн үед халдварын тархалтын оргил үе таарна гэж албаныхан тооцоолжээ.
Тандалтын багийн судалгаагаар халдвар авсан иргэд:
- Гэр бүлийн орчноос
- Ажлын байрнаас
- Олон нийтийн газраас халдвар түгээмэл авсан байна.
- Хичээл сургалтын үйл ажиллагаа эхлэхэд боловсролын байгууллагын орчноос халдвар авах эрсдэл нэмэгдэх төлөвтэй байгаа аж.
Нийт өвчлөлийн 19,1 хувийг хүүхдүүд эзэлж байна. Халдвар авсан хүүхдүүдийг насны бүлгээр нь ангилж үзвэл:
- 27.2 хувь нь 0-4 нас
- 44.6 хувь нь 5-11 нас
- 19.7 хувь нь 12-15 нас
- 8.4 хувь нь 16-17 нас байна.
Дархлаажуулалтад хамрагдаагүй насны хүүхдүүдийн өвчлөл 70 гаруй хувьтай байгаа юм.
Монгол Улсын тухайд энэ сарын 1-нээс 5-11 настай хүүхдүүдээ дархлаажуулж эхлээд байна. Улсын хэмжээнд 5-11 насны 500 мянга орчим хүүхэд байдаг. 302 мянган хүн тун буюу 150 мянган хүүхдийг бүрэн тунд хамруулахаар Файзер вакциныг татан аваад байна. Тун хоорондын зай 30 хоног байна. Дархлааны тогтоц 90-ээс дээш хувьтай байгааг олон улс мэдээлж байна.