“Нэг сартай хүүхдээ өргүүлнэ” гэх зарыг оруулсан иргэнийг ГБХЗХГ-аас шалгаж эхэлжээ
Цахим сүлжээнд нэр бүхий хаягаас “Төрөөд сар болж байгаа хүү өргүүлнэ. Авах хүн байвал аваарай. Тэжээж өсгөхөд бэрх байна” гэх зарыг оруулсан нь олон нийтийн дургүйцлийг төрүүлээд буй. Үүнтэй холбогдуулан тус зарыг оруулсан эмэгтэйг олж тогтоохоор Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар /ГБХЗХГ/-аас ажиллаж эхэлжээ.