“Миний фэйсбүүкээр өөр хүн орж, хүүхдийн минь зургийг ашиглан зар тавьсан бололтой”

Цахим сүлжээнд нэр бүхий хаягаас “Төрөөд сар болж байгаа хүү өргүүлнэ. Авах хүн байвал аваарай. Тэжээж өсгөхөд бэрх байна” гэх зарыг оруулсан нь олон нийтийн дургүйцлийг төрүүлээд буй. Үүнтэй холбогдуулан тус зарыг оруулсан эмэгтэйг олж тогтоохоор Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар /ГБХЗХГ/-аас ажиллаж эхэлсэн бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл тус зарыг оруулсан гэх эмэгтэй хэвлэл яриа өгчээ.

Тэрээр, “Би фэйсбүүктээ орж чадахгүй удаж байна. Өнөөдөр өглөө гар утсаа хулгайд алдсан. Утсан дээр хүүхдийн маань зураг байсан. Манайх хоёр хүүхэдтэй. Бага маань сар хүрээгүй нялх. Дөнгөж сая сим картаа сэргээлгэтэл маш олон хүн, цагдаа ч бас залгаж байна. Миний фэйсбүүкээр өөр хүн орж, хүүхдийн минь зургийг ашиглан зар тавьсан бололтой. Би одоо цагдаад очиж гомдол гаргах гэж байна” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *