Орхон аймгийн Жаргалант суманд боом өвчин гарч, хөл хорио тогтоожээ
Орхон аймгийн Жаргалант суманд зоонозын халдварт Боом өвчин гарчээ. Тодруулбал, тус сумын Дулаан-Уул багийн Баруун булаг гэх газар зоонозын халдварт боом өвчин илэрсэн байна. Иймд тус сумын Засаг даргын тушаал гарч наймдугаар сарын 10-ны өдрийг хүртэл хорио цээрийн дэглэм тогтоосон байна.
Хорио цээрийн дэглэм тогтоосонтой холбогдуулан өндөржүүлсэн бэлэн байдалд шилжжээ.