Аавыгаа хөдөөлүүлэхээр явах үеэр нь гэрийг нь ачаад явжээ

Иргэн Н аавыгаа хөдөөлүүлэхээр Увс аймаг руу явсан байх үеэр монгол гэрийг нь хулгайлсан хэрэг гарчээ.

Иргэн Н: “Аавын бие муудаад Увс аймаг руу яаралтай явах болсон. Бид нарыг очоод удаагүй аав маань нас барж, ажил явдлыг нь дуусгаад 21 хоноод ирэхэд тавуулаа амьдарч байсан гэр маань алга болчихсонд гайхаж байна. Манай гэрийн хажуугийн байшинд ахынх амьдардаг. Биднийг хөдөө яваад гэр эзгүй байх үед ахын найз охин хашаандаа ганцаараа үлдсэн. Мэдээж тэр хүн 24 цаг гэр хараад суухгүй өглөө ажилдаа гараад орой ирдэг байсан. Өнгөрсөн Баасан гарагт ахын найз охин хөдөө гэр рүүгээ явах ажил гараад хоёр хоног хашаа эзгүй байх хооронд манай гэрийг ачаад явчихсан байна. Ойр хавын камерын бичлэг шалгаад цагаан портер гэрийг маань ачаад явж байгаа нь харагдсан. Гэвч машины дугаар нь камерт харагдахгүй байгаа болохоор хэрэг бүрхэг л байна. Гэр оронгүй болсон хүн чинь ямар нэгэн аргаар гэрээ олчих юмсан, хаана амьдрах вэ гээд дараа дараагийн зүйлээ л бодож байна” гэв.

Similar Posts

One Comment

  1. Хулгайчийн тогтолцоог халсан тохиолдолд . Хүний эрх хангагдан. 2022.08.05

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *