|

НАЛАЙХ: 2-5 насны бүх хүүхдүүдээ цэцэрлэгт хамруулах боломжтой боллоо

Налайх дүүргийн хэмжээнд цэцэрлэгийн насны 3416 хүүхэд байна. Тэдний 2286 нь буюу 67 хувь нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байжээ. Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд зохион байгуулалт хийж хамрагдалтыг 85 хувьд хүргээд байв.

Хэдийгээр хамрагдалт нэмэгдсэн ч 630 хүүхэд цэцэрлэгийн гадна үлдэхээр байсан юм. БШУ-ны сайдаар ахлуулсан ажлын хэсэг тус дүүрэгт ажиллах үеэрээ дүүргийн засаг дарга болон холбогдох албаны хүмүүстэй хамтран түрээслэх байруудын тоог нэмэгдүүлж, удаашралтай байгаа бүтээн байгуулалтын ажлуудыг энэ онд багтаан ашиглалтад оруулах зохицуулалт хийжээ.

Ингэснээр үлдээд байсан 600 гаруй хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломжийг нээж байгаа юм. Налайх дүүргийн тухайд нийт 8 хороотой. Үүнээс 3,4,7,8 дугаар хороодод нөхцөл байдал хүндрээд байсан юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *