ГХЯ: Ван Игийн айлчлалын албан ёсны тов гараагүй
Өнөөдөр буюу наймдугаар сарын 5-ны өдөр БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И Монгол улсад албан ёсны айлчлал хийхээр болсон талаар мэдээлэл түгээд буй.
Энэ талаар ГХЯ-наас тодруулахад, “НХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И өнөөдөр Монголд ирэхгүй. Хэзээ айлчлах ньтодорхой болоогүй байгаа” гэв.
Эргэн сануулахад, 2020 онд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И манай улстай харилцаагаа бэхжүүлэхээр айлчилж байсан билээ. Түүний энэ удаагийн айлчлалын зорилго нь Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Багануурын цахилгаан станцын асуудлыг эцэслэн шийдвэрлэх, хилийн боомтуудтай холбоотойгоор Бээжингийн өвлийн олимпийн үеэр хийсэн яриа хэлэлцээнд гарын үсэг зурах зэрэг багтаж байшаа аж.