|

Улиастай, Гачуурт чиглэлийн нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орлоо

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах төсөл арга хэмжээний хүрээнд Шар хадны автобусны эцсийн зогсоолоос Гачуурт хүртэл 4.27 км засмал зам тавихаар болсон.

Энэ хүрээнд наймдугаар сарын 5-ны 23:00 цагаас 14-ний өдрийн 23:00 цаг хүртэл Улиастайн хуучин эцсээс Гачуурт хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлан, хучилт хийх гэж байна.

Үүнтэй холбогдуулан дээрх хугацаанд нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орох гэж байна. Тодруулбал,

  • Нийтийн тээврийн үйлчилгээний Ч:31 “Улиастай – Баянбүрд – Зам гүүрийн авто бааз” чиглэл богино эргэлтээр эргэнэ.
  • Улиастайн шинэ эцэс болон Улиастайн хуучин эцэс гэсэн автобусны зогсоолууд дээр зогсох боломжгүй тул Шар тал дэлгүүр зогсоолоор эргэнэ.
  • Ч:32А “Улиастай – Офицеруудын ордон” чиглэл дээрх хугацаанд түр зогсоно.

Иймд иргэд та бүхэн зам хаах хугацаанд Ч:31 “Улиастай – Баянбүрд – Зам гүүрийн авто бааз”, Ч:36 “Гачуурт  – Офицеруудын ордон – Жуковын музей” чиглэлүүдээр үйлчлүүлнэ үү.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments