Японы зарим компаниуд тамхи татдаггүй ажилчдадаа цалинтай амралт өгдөг
Тамхины завсарлага ер нь аль ч улс, ажлын байранд түгээмэл байдаг ч 1 өдөр тамхилах хугацаа нь ойролцоогоор 15 минут орчим байдаг бөгөөд энэ хугацааг нийлүүлбэл 6 өдөртэй тэнцэж байгаа юм. Piala Inc компани болон бусад хэд хэдэн компаниуд жил бүр тамхи татдаггүй ажилчдаа 6 өдрийн цалинтай амралтаар урамшуулж байхаар болжээ.
Тус компанийн гүйцэтгэх захирал Такао Асука тамхи татдаг хүмүүсийн амрах хугацаатай холбоотой гомдлыг хүлээн авсны дараа “ажилтнуудын тамхинаас гарахыг торгууль, албадлагаар бус урамшуулал хэлбэрээр дэмжих” шийдвэр гаргасан байна. Энэ арга нь ч үр дүнтэйгээр нөлөөлж эхэлсэн бөгөөд зарим ажилчид нь тамхи татах зуршлаа аль хэдийн орхисон болохыг мэдэгдсэн.
Та цалинтай амралт авахын тулд ажлын цагаар тамхилахаа болих уу?
Эх сурвалж: Maad magazine