Б.Серик онгоцоор мялаалгасан гэх мэдээлэл ХУДАЛ

Шинэхэн заан Б.Серик нисдэг тэрэгний өмнө зургаа татуулж, “амласан” онгоцоо авчээ хэмээн цахим сүлжээнд түгээд буй.

Амласан онгоцоо авч гэдэг нь ямар учиртай вэ гэвэл одоогоос 22 жилийн өмнө Баян-Өлгий аймгийн харьяат, Улсын харцага О.Бахыт “Нутгаас минь Улсын начин төрвөл онгоц өгсөн ч яадаг юм” хэмээн хэлж байсан түүхтэй аж.

No photo description available.

 

Тэгвэл энэ тухай түүний ах Б.Талант “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа,  “Хүмүүс шинэхэн заанаа нисдэг таргээр мялааж гээд л ярилцаж байгааг нь харсан. Б.Серик одоо Өмнөговь аймагт амарч яваа юм. Тэр үеэрээ МААЗРААД л нисдэг тэрэгний өмнө зургаа даруулаад цахимд байршуулсан юм уу даа. Гадуур яриад байгаа шиг нисдэг тэрэг бэлэглэсэн зүйл байхгүй шүү. Хүн амьтан буруу зөрүү ойлгох вий гэж санаа зовох юм” гэжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *