“Даншиг наадмаар залуу лам нарын дунд ном хаялцах болон балин урлах тэмцээн зохионо”

“Даншиг наадам-Хүрээ цам” шашин соёлын наадмыг энэ сарын 6-7-ны өдрүүдэд зохион байгуулах талаар мэдээллээ.

Нийслэлийн Аялал жуулчлалын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга В.Батчимэг “Даншиг наадам-Хүрээ цам” нь шашин соёлын наадам төдийгүй нийслэл хотоос зохион байгуулдаг уламжлалт аялал жуулчлалын брэнд бүтээгдэхүүн юм.Энэ удаагийн наадмын үеэр залуу лам нарын дунд ном хаялцах болон балингийн урлалын тэмцээн зохионо.

Цар тахлын өмнөх судалгаагаар нэг жуулчин өдөрт дунджаар 150 ам.доллар зарцуулдаг ба 5-7 хоног аялдаг. Тиймээс аялал жуулчлалын холбогдолтой үйл ажиллагааг тогтмол зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна” хэмээн онцлов.

Монголын хүрээ цамын түүхэн ач холбогдлын талаар Гандантэгчэнлин хийдийн ХМОНХ албаны дарга Ч.Бямбажаргал “Даншиг наадмыг 1639 оноос Монголд хийж эхэлсэн. 1811 онд IV Богдын болгоолтоор цамыг төмөр хонин жил дэглэж гаргасан. Улмаар Монголд цам дэлгэрсэн” гэлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *