|

Украин 26 мянга гаруй дайны гэмт хэрэг үйлдсэн тохиолдол шалгаж байна

Дайн эхэлснээс хойш 26 мянга гаруй дайны гэмт хэрэг үйлдсэн тохиолдлыг шалгаж байгаа талаар тус улсын Ерөнхий прокурорын газрын дарга Юрий Билоусов “Reuters” агентлагт хэлжээ. Мөн 135 гаруй хүнийг дайны гэмт хэрэгт буруутай гэж үзсэн байна. Тэднээс 15 хэрэгтнийг Украины албан тушаалтнууд цагдан хорьж байгаа аж.

Өнгөрсөн тавдугаар сард 21 настай Орос цэрэг дайны гэмт хэрэг үйлдсэн хэргээр ял сонссон анхны хүн болсон. Түүнд зэвсэглээгүй энгийн иргэний амь насанд санаатайгаар хүрсэн хэрэгт гэм буруутай гэж үзэн бүх насаар нь хорих ял оноосон билээ. Түүнд ял оноосон шүүгч “Энэхүү хэрэг бол хүн төрөлхтөн, аюулгүй байдал, энх тайван болон олон улсын дүрмийн эсрэг үйлдсэн гэмт хэрэг тул ялыг хөнгөлөх боломжгүй” хэмээсэн байна.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *