Өнөөдөр аавуудын баярын өдөр тохиож байна

Олон улсын аавуудын өдөр өнөөдөр тохиож байна. Манай улсад энэ өдрийг Монголын Эрэгтэйчүүдийн холбооны санаачилгаар 2005 оноос тэмдэглэж ирсэн юм.

Энэ өдрийн цаана эцэг хүний улс орны амьдрал, хүүхдүүддээ нөлөөлөх байдал, гэр бүлийн төлөвшил, хөгжил гээд нийгмийн олон зүйл агуулагдаж байна. Энэ өдөр гэр бүлээрээ аавыгаа хүндэтгэж, аавууд энэ өдрийг архигүйгээр тэмдэглэж, би эцэг хүн байж чадаж байна уу гэдгээ тунгаан бодсон, үр хүүдүүдийнхээ дунд халуун дулаан уур амьсгалд тэмдэглэн өнгөрүүлэх учиртай аж.

Аавуудын баярыг дэлхийн 17 улс тэмдэглэн өнгөрөөдөг байсан бөгөөд манай улс энэ өдрийг тэмдэглэх болсон 18 дахь орон нь болжээ. Одоогоор дэлхийн 20 гаруй улс энэ өдрийг тэмдэглэдэг байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *