Үртэй хүн гэдгээ мэдрэхийг хүссэн ААВУУД

Өнөөдөр /2022.08.08/ Олон улсын аавуудын баярын өдөр тохиож байна.  Манай улсад энэ өдрийг Монголын Эрэгтэйчүүдийн холбооны санаачилгаар 2005 оноос хойш 17 жил тэмдэглэж байгаа аж. Гэвч ийм өдөр байдгийг одоо болтол мэддэггүй аавууд олон байгаа нь эмзэглэмээр.

Айл гэрийн ганхашгүй багана болж, үрийнхээ нэрийн өмнө алдраа дуудуулах аав хүний хайр эхийн хайраас ялгаагүй хэр нь хайраа илэрхийлэх илэрхийлэмж нь ялгаатайгаас болж аавыгаа бид анзаардаггүй байж мэднэ. “Мартын 8”, “Эх үрсийн баяр”, “Ээжүүдийн баярын өдөр” гэх мэт эмэгтэй хүний эрхийг хамгаалж, тэднийг магтан дуулсан баяр наадам, дуу, шүлэг ар араасаа хөвөрдөг мөртлөө аавуудын сүлд дуу болохоор ч дорвитой дуу алга гэж хэлэхэд хилсдэхгүй байх.

Аавуудын хайр нь дотроо хал нь гаднаа байдаг нь арга ч үгүй биз. Бага балчир наснаас нь “Эр хүн уйлдаггүй” гэж сургасан жендерийн тэгш бус харилцааны золиос болж нулимсаа залгин, сэтгэл хөдлөлөө дарах болсон нь тэдний буруу биш юм. Аав хүн бол гэр бүлийн бэлэг тэмдэг бус гэр бүлийн тань нэгэн гишүүн билээ. Тэд бэлэг тэмдэг шиг тахигдан, өдөр шөнөгүй ажиллан, түрүүвчээрээ хүүхдийнхээ анхаарлыг татах ядмагхан арга ашиглатал нь бид анхаарал халамжгүй орхигдуулж байгаагаа анзаардаггүй аж.

Өнөөдөр тэд элдэв бэлэг сэлт авч, уянгын дуу шүлэг бичүүлэхээс илүүтэй үртэй хүн гэдгээ мэдэрч “БАЯРЫН МЭНД ААВАА” гэх мэндчилгээний ганцхан үгийг сонсохыг хүсэж яваа байх даа.

 

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *