Ким Кардашян Пит Дэвидсон балчир байсан тул залхаад салсан гэв
“Keeping Up With The Kardashians” реалити шоуны од Ким Кардашян балчир, залуухан байсан гэх шалтгаанаар Пит Дэвидсонтой хосын харилцаагаа тасалсан тухай эх сурвалжууд мэдээлжээ. “Page Six” сэтгүүлд хосуудтай ойролцоо эх сурвалж хэлснээр Ким “Энэхүү харилцаанаас болж их ядарч байгаа, мөн амьдралд нь өөр зүйлс тохиолдох болсон” аж.
Мөн тус эх сурвалж “Пит 28 настай, харин Ким 41 хүрсэн. Тэдний амьдрал тэс өөр. Пит их гэнэтийн хүн,тэр Кимийг шууд Нью Йорк руу нисээд ир гэх мэт зүйлс тухайн үеийнхээ нөхцөлийг үл хамааран шууд байсан. Харин Ким гурван хүүхэдтэй, тэдэнд анхаарлаа хандуулах хэрэгтэй шүү дээ” гэж хэлсэн байна. Ким анх өнгөрсөн аравдугаар сард “Saturday Night Live” шоунд тоглосны дараа тэд болзож эхэлсэн гэдгээ мэдэгдсэн билээ.
Эх сурвалж: Daily Mail
Б.БУЯНДОРЖ