|

Ван И: АНУ Тайванийн асуудлаар гурван алдаа гаргалаа

Синьхуа агентлагийн мэдээ: Орон нутгийн цагаар 2022 оны наймдугаар сарын 7-нд, Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И Бангладеш улсад айлчлах үеэр, сүүлийн үеийн нөхцөл байдал, түүнчлэн Америкийн талын үндэслэлгүйгээр биеэ цагаатгаж байгааг онцолж, Нэнси Пелоси Хятадын Тайвань нутагт айлчилсан асуудлаар Америкийн тал гурван алдаа гаргасан.
Нэгт, Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс бүдүүлгээр оролцов. Хоёрт, “Тайванийн тусгаар тогтнолыг” дэмжигч хүчнийг өөгшүүлэв. Гуравт, Тайванийн хоолойн энх тайвныг зориудаар эвдэхийг санаархав гэв.
Ван И хэлэхдээ, Хятадын хатуу байр суурь, арга хэмжээ нь үндэслэлтэй, хууль ёсны, шаардлагатай, нээлттэй, зохистой бөгөөд Хятадын ариун дархан бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах, түүнчлэн “Тайванийн асуудлаар Хятадыг хязгаарлах” гэсэн Америкийн оролдлогыг таслан зогсоож, “АНУ-д түшиглэн Тайванийг тусгаар тогтнуулах” гэсэн Тайванийн эрх баригчдын хий хоосон мөрөөдлийг бут ниргэж, Тайванийн хоолой дахь энх тайван, бүс нутгийн тогтвортой байдлыг үнэнхүү баталгаажуулахын төлөө юм.
Дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх зарчим бол төр улс хоорондын харилцааны “алтан дүрэм” юм. Нэг талын дээрэнгүй үзэл үе үе газар авч буй өнөөдрийн энэ нөхцөл байдалд олон улсын хамтын нийгэмлэг энэ талаар илүү тодорхой зөвшилцөлд хүрч, дуу хоолойгоо нэгтгэн, олон улсын харилцаа, үндсэн хэм хэмжээ, олон улсын эрх зүйг хамгаалж, хөгжиж буй бүх улс орны хууль ёсны эрх ашгийг баталгаажуулах ёстой гэж Ван И онцлов.
Эх сурвалж: Дэлхийн цаг

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *