Адольф Хитлерийн алтан цаг 1.375 сая ам.доллароор зарагджээ

Адольф Хитлерийн зүүдэг байсан алтан цаг дуудлага худалдаагаар орж 1.375 сая ам.доллароор зарагдсан байна. Тус цагны ард хас тэмдэг мөн, нэрийг нь товчилсон “AH” гэх үсгүүдийг сийлжээ. Мөн Хитлерийн төрсөн өдөр, Нацист нам ялалт байгуулсан, түүний рейх болон томилогдсон өдрүүдийн он сарыг сийлж үлдээсэн байна.

No description available.

 

 

1945 онд Хитлерийн нуугдах байрнаас Францын 2-р хуягт дивизийн түрүүч Роберт Минот тус цагийг авч өөрийн үеэлдээ зарсан аж. Түүний үеэлийн ач тус цагийг АНУ-ын Мэриланд мужид байрладаг “Alexander Historical Auctions” нэртэй дуудлага худалдааны газарт өгчээ. Үүнээс гадна Хитлерийн гарын үсэг зурсан хамгийн сүүлийн захидал тэрхүү дуудлага худалдаагаар орж 79 мянган ам.доллароор зарагдсан аж.

Эх сурвалж: Daily Mail

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments