Жилийн хугацаатай Солонгос Улсад оршин сууж буй иргэдэд F2 оршин суух виз ТАВАН жилээр олгохоор боллоо
Ирэх 10 дугаар сарын 4-нээс эхлэн 1 жилийн хугацаатай Солонгос улсад оршин сууж буй тодорхой бүлэг иргэдэд F2 оршин суух виз таван жилээр олгохоор болжээ.
Энэ виз нь Солонгос улсын засгийн газраас хүн амын хомсдол үүсч буй 89 бүс нутгийн дунд эхний ээлжинд шалгаруулалт явуулж байгаа бөгөөд үүнээс тэнцсэн 5 бүс нутагт гадаад иргэдийг амьдрах ажиллах боломж олгох аж. Хамруулах бүс нутгийн шийдвэрийг ирэх есдүгээр сарын 5-ны өдөр гаргахаар болжээ.
Үүнд:
– Топик оноо 3-р түвшинөөс дээш байх
– Гэмт хэрэгт орооцолдож, хууль зөрчиж байсан түүхгүй байх
– Жилийн орлого нь 1 хүн ногдох GNI 70%-иас дээш байх (2021оны байдлаар нэг хүний сарын дундаж орлого 2.833.000)
– Баклавараас дээш зэрэг хамгаалсан байх
– Тухайн шалгарсан 5 бүс нутагт ажлын байраа олж бататгасан байх
-Дээрх шаардлагуудыг хангаж F2 виз 5 жилээр авсан тохиолдол энэ хугацаанаасаа өмнө тавигдсан шаардлага болзолуудыг зөрчвөл визийг хүчингүй болгоно.
– Дагалдан авах боломжтой бөгөөд дагалданд F1 виз олгоно.
– Энэхүү визийг олгох боломжгүй хүмүүс:
D-3, D-4, E-6-2, E-8, E-9, E-10, G-1, H-1 болон богино хугацааны визтэй иргэд багтах юм.
Энг
Солонгосын элчин сайдын яам яагаад ингэж гэрээний визээр ямар ч зөрчилгүй ажиллаж ирсэн хүмүүсийг ялгаж гадуурхаад байгаа юм бэ.ямар ч боломж хөнгөлөлт байхгүй,бүх боломжийг нь үгүй хийсэн байх юм.Яагаад ийм муухай ялгаварлан гадуурхаж байгаа юм бэ