БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Говьсүмбэр аймагт ажиллаж байна

Говьсүмбэр Аймагт “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндэсний зорилтыг бүс, орон нутагт хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөлтийг сайжруулах нь” зөвлөгөөнийг бүх аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга, удирдлага, албан хаагчидтай хийж байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын яам баримталж буй бодлого чиглэл, цаашид анхаарах асуудлууд болон үүрэг, чиглэлийг өгч байна
Үүнд:
-Алсын хараа-2050, Монгол Улсын Засгийн газар Шинэ сэргэлтийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, ногоон хөгжлийн бодлого, зохицуулалт, үйл ажиллагааны танилцуулга
-Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөгөө, стратегийг танилцуулах
-Үндэсний дасан зохицох төлөвлөлтийн баримт бичгийг боловсруулах, түүнд шаардлагатай орон нутгийн оролцоо
-Байгалийн нөөц ашигласны 2023 оны орлого, зарлагын төлөвлөгөөний явц, анхаарах асуудлууд сэдвээр зөвлөгөөн явуулж байгаа аж.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *