Гадаад руу зугтсан гэх Д.Оюунхорол МАН-ын дарга У.Хүрэлсүхийн ЗӨВЛӨХ болжээ
УИХ-ын гишүүн асан Д.Оюунхорол 2020 оны УИХ-ын сонгуульд ялагдал хүлээснээс хойш нам гүм байх болсон. Түүнийг жилийн өмнө Монгол Улс хилээ хаасан үед тусгай үүргийн нислэгээр гадаад руу нөхрийн хамт гарсан гэх мэдээлэл цацагдсан юм.
Учир нь түүнийг улсад их хэмжээний хохирол учруулсан үндэслэлээр АТГ-аас шалгаж яллагдагчаар татах хүсэлтийг прокурорт хүргүүлсэнтэй холбоотойгоор ийнхүү “зугтсан” гэх таамаг дэвшүүлж байв.
Харин тэрбээр хэл чимээгүй байж байгаад олны хараанд өртөлгүй эх орондоо иржээ. Түүгээр ч зогсохгүй МАН-ын дарга У.Хүрэлсүхийн зөвлөхөөр томилогдож, Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахад түшиг нэмэр болохоо илэрхийлсэн гэнэ.