|

Солонгос улсад оршин суугаа иргэд ЭМД-аараа “КОВИД-19”-ийн шинжилгээ өгөх боломжтой боллоо

БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамнаас сүүлийн үед “КОВИД-19”-ийн халдвар хурдацтай нэмэгдэж байгаатай холбогдуулан шинж тэмдэг илрээгүй боловч эмчийн дүгнэлтээр ойрын хавьтагч зэрэг хамаарал нь тогтоогдвол түргэвчилсэн шинжилгээний төлбөрийг эрүүл мэндийн даатгалд хамруулах боломжтой болгосон байна.

Энэ нь “КОВИД-19”-ийн шинжилгээ эрүүл мэндийн даатгалд хамрагддаггүйгээс тухайн иргэн төлбөрөө өөрөө төлж, энэ нь иргэдэд тодорхой хэмжээний дарамт болж байсныг хөнгөвчлөх зорилготой юм. “КОВИД-19”-ийн шинжилгээ авах төвүүдэд дараах нөхцлийг хангаж буй хүн эрүүл мэндийн даатгалаараа шинжилгээ үнэгүй өгөх боломжтой. Үүнд:

1. 60-аас дээш насны өндөр настан

2. Гэр бүлийн хүн нь халдвар авснаас ойрын хавьтагч болох нь тогтоогдсон хүн

3. Шинжилгээ хийлгэх шаардлагатай талаар эмчийн тодорхойлолт авсан хүн

4. Гадаадаас ирсэн хүн

5. Түргэвчилсэн тестерээр шинжилгээний хариу нь эерэг гарсан хүн

Харин хувийн шалтгаанаар буюу гадаадад зорчих зэрэг шаардлагаар шинжилгээ өгөх тохиолдолд шинжилгээний төлбөрийг өөрөө төлнө. Иймд БНСУ-ын эрүүл мэндийн даатгалд хамрагдсан иргэд дээрх шаардлагыг хангаж буй эсэхээс шалтгаалан үнэ төлбөргүй шинжилгээ өгөх боломжтойг анхаарна уу. Харин гадаадаас богино хугацаагаар ирж буй иргэд нисэх буудалд, эсвэл 24 цагийн дотор шинжилгээ заавал өгөх бөгөөд төлбөрийг өөрсдөө хариуцна.

Эх сурвалж: Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотод суугаа Элчин сайдын яам

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *