Зөвшөөрөлгүй самар түүвэл 1-2 жилийн хорих ялаар шийтгэнэ

Жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдрөөс хушны самар түүхийг зөвшөөрдөг ч худалдан борлуулах зорилгоор их хэмжээний самар түүх нь байгаль экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулдаг гэдгийг БОАЖЯ-наас анхааруулж байна.

Тодруулбал, хуулийн дагуу зөвшөөрөл авсан ААН самар түүж бэлтгэх боломжтой бөгөөд зөвшөөрлийг тухайн аймгийн байгаль орчны газраас авна. Ингэхдээ ахуйн зориулалтаар бэлтгэж байгаа бол 25 кг хүртэл, үйлдвэрийн зориулалтаар бол тухайн нөөцийнхөө 40 хүртэл хувийг бэлтгэх учиртай.

Харин зөвшөөрөлгүйгээр самар түүсэн нөхцөлд 5000 нэгж болон түүнээс дээш нэгжээр торгох эсвэл 1-2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэх хуультай.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *