Өмнөговь аймагт “Элсний баяр” болно
Өмнөговь аймгийн Сэврэй сумын нутагт орших Хонгорын элс, Дуут манханы оргилд энэ сарын 19-21-ний өдрүүдэд “Элсний баяр”-ыг зохион байгуулахаар болжээ. Баярын арга хэмжээтэй холбоотойгоор элсний оргил булаацлдах, тэмээн жин, авто машин, мотоциклийн уралдаан, элсний гар бөмбөг, элсний баримал, холын зайн уралдаан зэрэг арга хэмжээ зохиогдохоос гадна элсний лазер шоу болох ажээ.
“Элсний баяр”-ыг Өмнөговь аймгийн ЗДТГ, Өмнөговь аймгийн БОАЖГ, Сэврэй сумын ЗДТГ, Гайхамшигт Говь Аялал жуулчлалын холбоо хамтран зохион байгуулж байгаа юм.