|

АНУ Украинд нэмэлтээр 4.5 тэрбум ам.долларын тусламж үзүүлнэ

АНУ Украинд нэмэлтээр 4.5 тэрбум ам.долларын тусламж үзүүлэх болсон талаар тус улсын Олон улсын хөгжлийн агентлаг даваа гарагт мэдэгдсэн байна. Ингэснээр хоёрдугаар сард ОХУ Украинд цэргээ оруулснаас хойш АНУ-ын тус улсын төсөвт тусламж болгон өгсөн мөнгөний хэмжээ 8.5 тэрбум ам.долларт хүрэх юм. Тэрхүү тусламжийг Олон улсын хөгжлийн агентлаг АНУ-ын Сангийн яамтай хамтран Дэлхийн банкаар дамжуулж Украины засгийн газарт олгоно.

Одоогийн байдлаар АНУ энэ жил гарснаас хойш Украинд нийтдээ 18 тэрбум ам.долларын тусламж илгээсэн байна. Шинээр баталсан тусламж нь Украины засгийн газарт иргэддээ нийгмийн болон санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд тус болох аж. Тус улсын албан тушаалтнууд дайны улмаас сар бүр 5 тэрбум ам.долларын төсвийн алдагдал хүлээж байгаа гэж тооцоолжээ. Энэ нь дайны өмнөх үеийн Украины дотоодын нийт бүтээгдэхүүний 2.5 хувьтай тэнцэх мөнгөн дүн юм.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *