|

Сөүлд сүүлийн 80 жилд байгаагүй хүчтэй аадар бороо орж, зарим дүүргийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж байна

Өмнөд Солонгосын төвд хүчтэй аадар бороо орсны улмаас долоон хүн нас барж, есөн хүн гэмтэж, зургаан хүн сураггүй алга болсон байна гэж Ёнхап агентлаг эрх баригчдыг иш татан мэдээллээ.

Тус агентлагийн мэдэгдэлд “Сөүл болон ойр орчмын бүс нутгуудад сүүлийн 80 жилд орж байгаагүй хүчтэй аадар бороо орсны улмаас долоон хүн амиа алдаж, зургаан хүн сураггүй болсон” гэж дурджээ.

 

Аадар борооны улмаас зам, барилга усанд автаж, цахилгаан тасарч, зарим дүүргийн метро үйлчилгээ үзүүлэх боломжгүй болсон байна. Мөн Сөүл хотын зарим дүүргийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхээс өөр аргагүй болсон гэж эх сурвалж мэдээллээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *