|

ОХУ-ын иргэдэд хилээ хаахыг В.Зеленский Барууны орнуудад уриалжээ

Украины нутаг дэвсгэрийг өөртөө нэгтгэхийг зогсоохын тулд ОХУ-ын бүх иргэнийг нэвтрэхийг хориглохыг тус улсын Ерөнхийлөгч Владимир Зеленский Барууны орнуудад уриалав.

“Хамгийн чухал хориг арга хэмжээ бол хилээ хаах юм. Учир нь оросууд бусдын газар нутгийг булааж байна” гэж В.Зелеснский Америкийн “The Washington Post” сонинд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.

“Оросууд философио өөрчлөх хүртлээ өөрсдийн ертөнцөд амьдрах ёстой” гэж Украины Ерөнхийлөгч цохон тэмдэглэсэн байна.

Тэрбээр хэлэхдээ, Украинд бүрэн хэмжээний дайн дэгдээснийх нь төлөө ОХУ-д тавьсан хориг арга хэмжээ нь Оросын иргэдэд дор хаяж нэг жил хилээ хааж, нүүрс, байгалийн хий зэрэг Оросын эрчим хүчний эх үүсвэрийн худалдан авалтад бүрэн хориг тавихтай харьцуулахад “сул” байна гэжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *